Friday, October 20, 2006

SOMERSAULT
Trailer-г нь анх vзчихээд нэг л совин татаад хvлээгээд байсан юмдаг, хvлээсний эцэст хєлс гарлаа... гэдэг шиг єнгєрсєн жил vзээд, нээх их enjoy болж билээ...

Киноны vйл явдал Австралийн нэгэн жижиг хотод єрнєх ба 16 настай Хайди охин гэрээсээ оргон цанын баазад ирж бvхнийг шинээр эхлэдэг. Єсвєр насаа ардаа орхин ажиллаж амьдарахаар зvтгэж байгаа, мєн тvvнчлэн хайр сэтгэл сексийн ялгаа, эр эм хvмvvсийн хоорондын харилцаа ба амьдрал дунд єєрийгєє олж авах алхамуудыг хийн биеэрээ мэдрэн суралцаж буйг єгvvлэх утга уянгын драма-г олж vзээрэй гэж зєвлєх байна.
Гол д
vр болох Хайдиг чадварлаг гаргасан Abbie Cornish нь залуу жvжигчин, найруулагч Cate Shortland-ийн бичиж найруулсан анхны кино гэдгээрээ онцлог. Гэхдээ Oскартай дvйцэхvйц Австралийн кино наадмын шагналыг 13 тєрлєєр авсан тєдийгvй олон орнуудын кино фестифалиyдад амжилттай оролцжээ. .

Нэг л тvгшvvртэй муу зvйл тохиолдох гээд байгаа мэт сэтгэгдэл бvхий дэгэлзvvлсээр эцэст нь дотно єєр амисгалаар тєгсєх нь vзэгч миний хувьд маш гvн нєлєєлж, хvчтэй сэтгэгдэл vлдээж билээ. Кино зураглалын олон туршилтыг хийж авсан нь vр нєлєєтэй болж, дvрийн сэтгэл зvйг хvчтэй, vнэмшилтэй гаргаж ирэхэд тусалж байх шиг санагдсан. Ялангуяa олон єнгийн lens ашиглаж бичсэн хэсэг, хятад хоолны газар чилли-г нvд хальтартал идэж байгаа зэрэг нь ойроос авсан зураглаачын ажил маш оновчтойг харуулад байна уу гэлтэй.

За олон зvйл нуршаад яaхав. Yзээд, Cэтгэгдэлээ ...

2 Comments:

At 6:48 PM, Blogger gegeen said...

сонирхолтой юм байнаа. би австралитай холбоотой юм хайж яваад олчихлоо. хааяа линкдэж магадгүй шүү, андаа

 
At 5:58 AM, Blogger Emily Dickinson said...

Estoi goe.Ene blog zunduu ih taalgdaj bna.Kinonuudiig ehnees ni uznee.Oldwol sh dee.Hehe.Gehdee olj bgaad l uzne dee.

 

Post a Comment

<< Home