Friday, October 20, 2006

SOMERSAULT
Trailer-г нь анх vзчихээд нэг л совин татаад хvлээгээд байсан юмдаг, хvлээсний эцэст хєлс гарлаа... гэдэг шиг єнгєрсєн жил vзээд, нээх их enjoy болж билээ...

Киноны vйл явдал Австралийн нэгэн жижиг хотод єрнєх ба 16 настай Хайди охин гэрээсээ оргон цанын баазад ирж бvхнийг шинээр эхлэдэг. Єсвєр насаа ардаа орхин ажиллаж амьдарахаар зvтгэж байгаа, мєн тvvнчлэн хайр сэтгэл сексийн ялгаа, эр эм хvмvvсийн хоорондын харилцаа ба амьдрал дунд єєрийгєє олж авах алхамуудыг хийн биеэрээ мэдрэн суралцаж буйг єгvvлэх утга уянгын драма-г олж vзээрэй гэж зєвлєх байна.
Гол д
vр болох Хайдиг чадварлаг гаргасан Abbie Cornish нь залуу жvжигчин, найруулагч Cate Shortland-ийн бичиж найруулсан анхны кино гэдгээрээ онцлог. Гэхдээ Oскартай дvйцэхvйц Австралийн кино наадмын шагналыг 13 тєрлєєр авсан тєдийгvй олон орнуудын кино фестифалиyдад амжилттай оролцжээ. .

Нэг л тvгшvvртэй муу зvйл тохиолдох гээд байгаа мэт сэтгэгдэл бvхий дэгэлзvvлсээр эцэст нь дотно єєр амисгалаар тєгсєх нь vзэгч миний хувьд маш гvн нєлєєлж, хvчтэй сэтгэгдэл vлдээж билээ. Кино зураглалын олон туршилтыг хийж авсан нь vр нєлєєтэй болж, дvрийн сэтгэл зvйг хvчтэй, vнэмшилтэй гаргаж ирэхэд тусалж байх шиг санагдсан. Ялангуяa олон єнгийн lens ашиглаж бичсэн хэсэг, хятад хоолны газар чилли-г нvд хальтартал идэж байгаа зэрэг нь ойроос авсан зураглаачын ажил маш оновчтойг харуулад байна уу гэлтэй.

За олон зvйл нуршаад яaхав. Yзээд, Cэтгэгдэлээ ...

BAD EDUCATION
Cinema-д анх гарч эхлэхэд нь vзнэ дээ гэж бодсоор байгаад алдаад дараа нь DVD гээр гарч ирэхэд нь авч vзэж билээ... хvлээж хvлээж vзсэн, vнэн таалагдсан сvvлд нь cinema-д том screen дээр дахин vзсэн, єнгє будаг зураглал хєгжим гээд олон зvйлийг нь дахин мэдэрч чадсан тэгхэд...

Каннийн кино фестивал 2004 оны салхийг хагалах эрхэм хvндтэй vvргийг хvлээсэн "Bad Education" кино нь шашны сургуульд сурч байхдаа найзлан улмаар бие биендээ сэтгэл алдарсан 2 залуугын ээдрээтэй амьдралын тухай гардаг бєгєєд багад нь сургуулын багш нь нэгэнд нь дурласаны улмаас тэднийг салган, 16 жилийн дараа нэг нь нэр хvндтэй єсєж яваа кино найруулагч болсон байх бєгєєд тэр vед нь дахин анхны хайрттайгаа учирна, улмаар явсаар ээдрээ тайлагдаж тэр хайртай байсан залуу нь биш харин дvv нь байх бєгєєд ахынхаа нэрийг болон бичсэн зохиолыг нь ашиглан нэрд гарах гэсэн жvжигчин байсныг олж мэднэ. Хэдэн єгvvлбэрт багтаана гэвэл хэцvv, ээдрээтэй маш сонирхолтой уг кино зохиолыг бичсэн, найруулсан Pedro Almodavar нь уг кино хэсэгчилсэн байдлаар єєрийнхєє бодит амьдралд тvшиглэсэн гэдгээ зарлсан билээ. Уг киногоороо хvний амьдрал болон ах дvvсийн сэтгэл зvй, єшєє хорсол, ээдрээт хайр сэтгэл нь юунд хvргэдгийг харуулсан ба тухайн vеийн шашны сургалт сургуулийн бодит цочирдом vнэнийг гаргаж иржээ.
Єєрийн гэсэн хурц содон киногоороо дэлхийн кино урлагт Almodavar хэмээх урсгалыг гаргаж иртэлээ хєдєлмєрлєсєн уг найруулагч маань Гэй хvний хувьд энэ сэдвийг сонгон авч хvнд юм бодуулах даацтай уран бvтээлvvдийг олныг туурвисан бєгєєд дурдвал "All about my mother", "Talk to her", "Live flesh" "Tie me up tie me down"... гэх мэт.
"Bad Education" киноны гол дvрд одоо дэлхийн буюу World cinema урсгалын кинонуудад тоглон алдаршиж байгаа залуу жvжигчин Gael Garcia Bernal тоглон, straight жvжигчин залуу болон Drug Queen-ийн гэсэн эсрэг тэсрэг 2 дvрийг чадварлагаар гарган ирж oscar байтугай шагналыг ч авахаар зvйл хийсэн гэж хувьдаа бодож бна, Gael Garcia Bernal-г "Motorcycle diaries", "Amores Perros", "Y Tu Mama Tambien" (teenager-ийн дvрийг гоё гаргаж ирсэн бас л гоё киноны нэг дээ) зэрэг кинонуудаар нь сайн мэдэх байхаа...

SOPHIE SCHOLL final days

бас синема-д гарч байхад нь vзнэ дээ гэсээр алдсан киноны нэг, єнєєдєр DVD гээр олж vзээд сэтгэл хєдлєєд Review-г бичлээ, улс орон бvрт vндэстнийхээ бахархал болсон зоригт охид хєвгvvд байдаг, эх орон ард тvмэн нь тэднийг vеийн vед дурсан санаж байдаг билээ...

Германы Мюнхэн хотод 1943 оны vед єрнєсєн бодит тvvх явдлыг vгvvлэх уг кино нь Германы ард тvмний бахархал болсон Sophie Scholl хэмээх зоригт бvсгvйн амьдралын сvvлийн єдрvvд болон "White Rose" хэмээх наци дэглэмийг эсэргvvцэгч залуучуудын бvлгийн vйл ажиллагааг тод томруун харуулж чадсан сайн бvтээл болжээ.
Sophie єєрийн ах Хансийн хамт "White Rose" бvлгийн vйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ба наци дэглэмийн эсрэг суртал ухуулгын хуудсыг найруулан бичиж тvvнийгээ олон мянган хувиар хэвлэн, томоохон их сургууль дээр тарааж байгаад баригдан эстэстээ цаазлуулж байгаагаар киноны vйл явдал єрнєнє.
Уг киноноос ємнє миний хувьд тухайн цаг vед тэр том дэглэмийн эсрэг хєдєлгєєн германд єрнєж байсан талаар огт дуулаагvй байсныг хэлхvv тvvхэн талаасаа их сонирхолтой санагдсаныг нуух юун. Гол дvрийг бvтээсэн жужигчин Julia Jentsch-ийн авъяaс чадварыг тухайн киноноос тод томруун олж харах байх аа. Урьд нь The Edukators (удахгуй review-г тавина) хэмээх киноны гол дvрийг бvтээсэн жvжигчин бvсгvй маань Германын шилдэг эмэгтэй дvрийн шагналыг энэхvv киногоор авсаныг дурдах хэрэгтэй байх аа. Киноны ихэнх vйл явдал нь Sophie болон цагдаагийн байцаагч нарын яриагаар єрнєх бєгєєд эндээс дvрийн дотоод мєн чанар гол санааг зангидаж гаргаж ирэхийг зорьжээ. За ямар ч байсан энэхvv сонирхолтой киног олж vзэн санал бодлоо хуваалцаарай.

ENJOY !

Tuesday, October 17, 2006

3 IRON

Сая "Edukators"-ийн review бичиж байх зуур нэгэн гоё кино санаанд орлоо. Корeа tv сериалуудын бємбєгдєлтєєс болоод Солонгос киноноос жаахан зайлсхийгээд байдаг болсон миний бие "3 Iron"- г vзээд сэтгэл ихэд хєдлєснийг нуушгvй ээ. :-)

Эзэнгvй айлуудын гэрт нь орж, хэд хоног амьдраад тэр зуураа гэр орныг нь цэвэрлэж, эвдэрч сандайчсаныг нь засаж сэлбээд явдаг нэг залуугын талаар єгvvлнэ. Гол дvрийн залуу нэг удаа эзэнгvй айлд орлоо гэж андуурч ороод нєхєртєє зодуулаад vлдсэн залуухан бvсгvйг олсоноор єрнєнє. Yргэжлэлийг таньд vлдээе.
Уг киноны нэг гол онцлог нь киноны дvрvvдэд харилцан яриа бараг байхгvй бєгєєд араб хєгжим дууг ашигласан нь киног ихэд чимж єгсєн санагдсан. Нэг харц нэг vйл хєдлєл маш олон зvйл єгvvлж болдгыг, маш хялбархан vнэнхvv beautiful киног урт удаан хугацаа гэлтгvй хийж болдгыг vзvvлнэ. Найруулагч Ким Ки-Дук нь уг киноны зохиолыг нэг сарын дотор бичиж 16 хоногт багтаан кино зургаа аван 10 єдєрт киноны эвлvvлэгээ хийж дуусан аж. Олон улсын кино фестифалиудаас олон шагнал євєртєлж дэлхийн кино урлагын цуглуулгад єєрийн байр сууриа эзэлж чадсан энэхvv сонирхолтой киног TA заавал олж vзээрэй !

Monday, October 16, 2006


EDUKATORS

Урьд нь цухас дурдаж байсан "Edukators" хэмээх киног товчхоон танилцуулюу гэж бодлоо.
Капитализмын эсрэг тэмцэгч vзэл санаатай єсвєр насны залуус баян чинээлэг айлуудын гэрт эзгvйчлэн орж, тавилгагуудыг нь санаанд оромгvй байрлалаар єєрчилж тавиад нэг ч зvйл авалгvйгээр захиа орхин одно. Энэ мэт vйлдлээр тэдгээр хvмvvсийг тvгшvvрт оруулан єєрсдийн vзэл бодлоо илэрхийлэхийг оролддог. Ээлжит ажлаа хийн нэгэн айлд тавилга хэрэгсэлийг нь єєрчилж байгаад уг айлын эзэнд баригдах ба аргагvйн эрхэнд барьцаанд авч уул руу гарна. Yргэлжлэлийг хэрхэн єрнєхийг уг киноноос vзээрэй.
:-) Таньд л гэхэд сонирхолтой !
Шинэ санаа сэдэв бvхий уг киног бидний танил "Goodbye Lenin " киног бvтээгчид бvтээсэн бєгєєд, кино зохиол болон дvрvvдийн харилцан яриа нь илvv сонирхол татах болов уу. Киноны Soundtrack-хувьд санаанд хvрээгvй, илvv гоё хvчтэй хєгжимтэй байсан бол гэж бодогдож байсан.
ENJOY !
...Your Days of Plenty Are Numbered...

DREAMERS

"Сvvлчийн Эзэн Хаан" буюу "The Last Emperor" хэмээх томоохон киног vзээд сууж байсан цаг саяхаaн. Тэр vеэс л Бернардo Бертoлюччи хэмээх зохиолч, найруулагчыг мэддэг болсон.
Тvvний найруулсан шинэ кино гарсаныг харан, явж vзээд vнэхээр тєсєєлж байсанаас илvvы сонирхолтой, кинонд хайртай, киногоор амьсгалдаг хvний хийхийг зорьсон сайн бvтээл болсныг мэдрэнгээ, сэтгэл хєдлєн байж vзэж билээ...

Кинoны vйл явдал 1968 оны Парис хотод Мэттюv хэмээх Америкаас ирсэн, киног шимтэн сонирхогч оюутан залуу, мєн єєрийн ижил сонирхолтой Изабелле, Тео хэмээх эгч дvv хоёртой танилцаж байгаагаар эхэлнэ. Улмаар ээж аав 2-оо амралтанд явсан хойгуур Мэттюvг гэртээ авчирч 3-уул хамт амьдарч эхлэх ба энэ vеэс л бие биенээ ойлгон, дурлаж єєрсдийн шинэ бєгєєд этгээд мэдрэмж, нєхєрлєлийн євєрмєц байдлыг олж байгааг vзvvлдэг. Хэдэн єрєєн дотор бvхэл єдрийг єнгєрvvлэх 3 залуу кино таан тоглож, бие биенээ шийтгэл болгож sexual гаж vйлдлийг хийлгvvлж байгаа хэд хэдэн хурц хэсгvvд нь зарим vед цочирдуулж байснийг хэлэх хэрэгтэй.
:-)
Тэдний vйл хєдєлгєєн, дvрvvдийн харилцан яриа зэрэг нь vнэхээр сонирхолтой содон санагдаж байсан. Тvvнчлэн хуучны кинонуудын хэсгээс авч ашигласан нь киноны эвлvvлэг vнэхээр сайн болсныг гэрчилнэ. Жишээ нь Louvre дундуур тэр 3-ийн La Bande Aparte(дэлхийн кино урлагын томоохон тєлєєлєгч Jean Luc-Gorard-ийн 1960-аад онд хийсэн алдартай кинонуудын нэг) киноны баатруудыг дууриан яг адилхан гvйж байгааг эвлvvлж харуулсан нь маш их таалагдсаан. Хэрвээ та франц киног шимтэн vздэг бол энэхvv эрoтиk утга уянгын євєрмєц киног заавал олж vзээрэй !